Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-08-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 24.9-27.6 градус дулаан, бусад сумуудад 17.2-22.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Баянтооройд 38, Шаргад 36, Бигэр, Халиун, Алтайд 34, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайширт 31, Хөхморьтод 30, бусад сумуудад 26-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Бигэр, Тооройд 16, Алтай, Шаргад 15, Халиун, Хөхморьтод 13, Бугат, Тонхил, Баян-Уул, Дарив, Тайширт 10, бусад сумуудад 7-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 32-36 градус дулаан, бусад нутгаар 25-30 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 64, Бигэр, Шаргад 63, Алтайд 61, Тонхилд 60, Гуулин, Дарив, Дэлгэр, Цогт, Цээлд 58, бусад нутгаар 53-56 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод 3, Эрдэнэ, Есөнбулагт 5, Бугатад 6, Чандмань, Тонхил, Цээлд 7, бусад сумуудад 8-15 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Бугатад 6.0 мм, Цээлд 5.2 мм, Цогтод 4.2 мм, Халиунд 4.0, Хөхморьт, Баян-Уулд 3.0 мм, Даривт 1.2 мм, Тонхилд 1.0 мм, Тоорой, Жаргаланд 0.8 мм, Тайширт 0.7 мм, Эрдэнэд 0.5 мм, Есөнбулагт 0.4 мм, Чандманьд 0.3 мм, Бигэр, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Гуулин тосгон, Шаргад хур тунадас ороогүй байна.Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Шаргад 20 м/с, Тонхилд 18 м/с, Алтай, Есөнбулаг, Даривт 16 м/с, бусад сумуудад 7-13 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, зарим газруудад цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 18.4 хувьд зуншлага сайн буюу Баян-Уул, Бигэр, Жаргалан сумуудад ургалт сайн, 55.3 хувьд зуншлага дунд буюу Шарга, Есөнбулаг, Алтай, Хөхморьт, Тоорой тосгон, Гуулин, Дарив, Халиун, Цогт, Төгрөг, Чандмань, Эрдэнэ сумуудад ургалт удааширалтай байна. Харин 26.3 хувьд зуншлага муу буюу Бугат, Дэлгэр, Тайшир, Цээл, Тонхил сумуудад ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /